RPM ээр инсталл суулгах

Би үйлдэлийнхээ системийн солиод удаагүй байтал өмнө нь хэрэглэж байсан янз бүрийн жижиг жижиг багажуудаа хэрэглэх шаардлага гарав. Линукс-д зориулсан хувилбарыг нь татаж аваас суулгах гэсэн янз бүрийн сонин сонин RPM үүд нэхээд. Бас л гоогле ахаас шалгаагаад сууж байсан чинь янз бүрийн forum дээрхи бичлэгүүдийг л гаргаж ирээд байдаг. Тэр бичлэгүүд дээрх нь ерөнхийдөө төстэй. RPM хайдаг сайтуудаас тэгж хай ингэж хай гэсэн зааварууд байгаад байна. Тэр сайтаас нь хайсан байна аа. RPM ээс гадна бас .so файлуудын version буруу байна гэсэн алдаа бас их гардаг юм билээ.

http://rpmfind.net/

4 comments:

  Battur

March 29, 2007 at 4:45 AM

Энэ сайтаас so-нуудыг хайж олоод, MySQL Query Browser-ийг дор нь суулгаж орхисон шүү. Давгүй сайт байна лэ.

  Saruul.S

April 4, 2007 at 10:22 AM

Fedora дээр бол yum -ийг суулгачихсан байхад л болох байх. Ихэнхи хэрэгтэй багаж
програмуудыг суулгаж чадна. Мөн системээ ч
update хийсэн болдог юм байна. Жишээ нь Mysql болон бусад Mysql -ийн client талын програмуудыг суулгахад дараах командуудыг бичихэд хангалттай:
1. yum install mysql mysql-server
2. yum install mysql-administrator
3. yum install mysql-query-browser

Хэрвээ системээ update хийхийг хүсвэл
yum update
гэх мэт.
install болон update option -уудаас гадна өшөө олон option байгаа ба
харахыг хүсвэл:
yum --help.

  Эрхэмээ

July 20, 2007 at 9:52 PM

RH, Fedora eder deer Yum bolon APT esvel RHN ederguigeer rpm package suulgah eder bol unendee tuvegteim bnlee..
Yag tiim ch shaltgaanaas bolj bi OpenSuse, Debian GNU/Linux ruu urvasan hun dee. Ubuntu bol desktop-d zugeer um shig sanagddag.

  gobi

December 13, 2008 at 8:47 PM

RPM бол DEB хоёр бол ажиллагааны том ялгаатай package manager-үүд.

RPM-тэй ажиллаж байхдаа зарим хүмүүс package dependency-ийг их эвддэг. Програм суулгах эсвэл устгахдаа rpm команддаа --force командыг хэрэглээд package dependency-ийг эвдсэнээс болж дуусахгүй асуудал үүсдэг. Хэрэв package хамаарлаа зөв удирдаад явбал төвөгтэй зүйл нэг их байхгүй.

Хэрэв debian төрлийн Ubuntu мэт Linux хэрэглэж байгаа бол RPM-үүдийг огт хараад хэрэггүй шууд алгасах нь зөв. Тун болохгүй тохиолдолд alien мэтээр RPM-ээ DEB package болгож хөрвүүлж үзэх хэрэгтэй.

RPM, DEB мэт package аль нь ч олдохгүй тохиолдолд мэдээж соорсоо хөрвүүлэх. Энэ тохиолдолд системийн бүх хэрэглэгчид хэрэглэхээр биш зөвхөн тухайн хэрэглэгч хэрэглэхээр суулгаж байх нь зүйтэй. Өөрөөр хэлбэл configure командаа өгөхдөө --prefix -дээ өөрийнхөө замыг зааж өгөхгүй бол анхныхаа гэвэл /usr эсвэл /usr/local дотор очоод суудаг. Энэ талаар gnu autotools-ийн хуудсаас харж болно.