Анхны бичлэг

Linux төрлийн үйлдлийн системийг ашиглах болсноос хойш бараг сар хагасын хугацаа өнгөрчээ. Эхний өдрөөс эхлээд л таалагдсан гэж ярихгүй ч, өдөр өнгөрөх тусам үр өгөөж, хүч чадлаа мэдрүүлсээр байна. Ажлыг хөнгөвчилөх, автоматжуулах үйлд тун гаргуун хөрс суурь юм аа гэдэгтэй уншигч та яриангүй санал нийлэх биз ээ.

Системийг өөрийг нь суурилуулахаас эхлүүлээд, програм нэмж суулгах, ашиглах, өөрт шаардлагатай сервисийн тохиргоо хийх, шелл, системийн програмчлал, төрөл бүрийн кластеруудуудыг зохион байгуулах мэтийн ажилд бидний мэддэг болоод мэддэггүйн хүрээ тэмээ ямаа мэт ялгаатай байна уу да. Гэсэн хэдий ч хүчтэй шунал, хүсэл тэмүүллээр нэлээдгүй сорил бэрхшээлийг даваад гарсан тул энэ бүх зүйлээ ноороглон үлдээж, ирээдүйн линукс мастеруудын үйл хэрэгт дэм болъё уу гэсэн халуун санаа өвөрлөн, зэвсэг нэгт ахан дүүс бид нэгдлээ.

Системийг ашиглах явцад гарсан сорил, давсан шийдлээ энэхүү дэвтэрт бичээд явцгаая. Олны хүч, оломгүй далай. Сайн үйлс бүхэн дэлгэрэх болтугай!

4 comments:

  Anonymous

March 25, 2007 at 6:24 AM

Linux орчин бүрдүүлэхэд тулгарч байсан асуудал болон бэрхшээлүүдээ бичиж тэмдэглэнэ гэдэг маш зөв санаа байна. Миний хувьд хэд хэдэн Linux суулгаж байсан боловч орчиноо бүрдүүлэх гэсээр байгаад буцаагаад эвдэчихдэг билээ. Өнөөдөр Fedora core 6 суулгасан. Харин санасаныг бодоход орчиноо гайгүй бүрдүүлчихсэн шүү. Цаашид тулгарсан асуудлуудаа бичиж үлдээж байх болноо.

  Батсүхийн Баасанжаргал

March 25, 2007 at 8:19 PM

Компьютер дээрээ энгийн хэрэгцээнд Unix орчинг бүрдүүлэх бол Ubuntu-г (http://www.ubuntu.com/products/whatisubuntu ) сонгож болох юм. Энэ нь 700MB орчим хэмжээтэй бөгөөд 256MB RAM, 2GB санах ойг шаардана. Ашиглах зориулалтаас хамааран Kubuntu, Edubuntu, Xubuntu-үүдээс сонгож болно. Хэрэв Windows үйлдлийн системтэй хамт суулгахаар бол дискээ олон partition болгон хуваах шаардлагагүй бөгөөд эхлээд Windows-ээ суулгаад дараа нь Ubuntu-г суулгахад өөрөө хэрэгцээтэй санах ойн хэсгүүдээ хуваарилдаг. Суулгасны дараагаар shell-ийн нэмэлт болон өөр олон програмуудыг татаж авч тохируулах боломжтой. Мөн Unix-ээсээ бусад үйлдлийн системийн санах ойдоо хандаж болно.

  amaraa

June 9, 2008 at 9:53 PM

Hi saruulaa yu bn. Saixan blog bichsen bn shvv. Amjilt. :)

  Tulga

January 16, 2009 at 5:27 AM

Би сар хагасын дотор чам шиг ингэж Линуксыг сурч чадахгүй байхаа. Би л лав анх ашиглаж үзсэнээсээ хойш 2 жил боллоо. Сүүлийн 3, 4 сар завсаргүй ашиглалаа. Сурсан юм алга.