Шэлээр чатлахуй

Юникс төрлийн сервэр компьютер лүү хэд хэдэн хүн хандаж ажиллаж байх тохиолдолд хэн нэг нь бусаддаа мессеж дамжуулахад шелл байхад л хангалттай.

wall -командаар бүх холбогдсон байгаа терминалуудын командын мөр лүү текст бичнэ. Гэхдээ мэдээж эрх хэмжээндээ захирагдаж таарна, root хэрэглэгч рүү энгийн хэрэглэгчийн мессеж очихгүй байж магадгүй, хэрэв тийм бол тохируулах шаардлагатай.

#wall
=============Ochiroo================

AHXAAP!

Server restart hiih shaardlagatai bolloo.

===================================

-гэж бичээд Ctrl+D буюу файлын төгсгөл тэмдэгтийг оруулмагц бусад хэрэглэгчийн терминалууд дээр:

=============Ochiroo================

AHXAAP!

Server restart hiih shaardlagatai bolloo.

===================================

-гэсэн зүйл харагдах болно.

Эсвэл дээрх тэкстийг файлд хадгалчихаад байн байн хэрэглэж байж болно. Тэгвэл:
wall server-restart-needed.txt
-гээд мэссеж явуулчихна гэсэн үг юм. wall -гэдэг нь write all -гэсэн үгний товчлол бөгөөд бүх хэрэглэгчидийн терминал руу текст бичнэ гэсэн билээ. Зөвхөн нэг хэрэглэгчид мессеж илгээмээр бол write командыг ашиглана. Энэ команд дараах хэлбэртэй
write username terminal
Энд хэрэглэгчийн нэр түүний холбогдсон терминал 2 ийг оруулдаг учир нь зарим хэрэглэгч ийн нэрээр олон терминалаас холбогдсон байж болох учраас тэр. Хэн хэн ямар ямар терминалаас холбогдсоныг харахдаа w командыг ашиглаж болно. Жишээ нь :

ochiro@server51:~$ w
12:02:26 up 1 day, 30 min, 4 users, load average: 0.42, 0.29, 0.30
USER TTY FROM LOGIN@ IDLE JCPU PCPU WHAT
root pts/0 :0.0 Wed11 14:09m 1.92s 1.17s ssh orm@10.0.0.
baldan pts/1 :0.0 11:00 10.00s 0.18s 34.22s terminal
ochiro pts/2 :0.0 12:02 0.00s 0.12s 0.00s w
ochiro@server51:~$ write baldan pts/1
Tsaindaa garah yy?
ochiro@server51:~$
-гэхэд baldanгийн терминал дээр:
baldan@server51:~$
Message from ochiro@ws51 on pts/2 at 12:02 ...
Tsaindaa garah yy?
EOF
-гэж гарч ирэх юм.

Нэг зүйл анхааруулахад шэлээр чатлахыг зайлшгүй хэрэгтэй л биш бол хэрэглэхгүй байвал зүгээр. Юм хийж байхад чинь гэнэтхэн бичиж байгаа командын дундуур эсвэл лог файлын мөрөн дундуур хэн нэгний мессеж орж ирээд байвал таатай байхгүй шүү дээ.

1 comments:

  Battur

March 29, 2007 at 1:35 AM

Их хэрэгтэй жор байна, их баярлалаа.