Linux ийн GNU Java-g солих

Надад нэг асуудал тулгарч байсан юм. Java-г аа суулгах гэд хэдэн цаг
fedora-г дөнгөж Java гээд үзсэн чинь GNU ийн жава ажилаад байдаг юм байна. JDK1.6 татаж аваас суулгаад нэмэр байдаггүй Баахан л суулгаад байдаг системийн тохиргоонд JAVA_HOME оо заагаад өгдөг ч бас сайн нөлөөлдөггүй. Бүр /usr/bin/java гэхээд тэр GNU java ажиллаад болдоггүй. Энэ Java нь болхоор Eclipse дээр байгаа EUC_JP кодчилолтой файлыг засварлаад хадгалах гэхээр "Ийм кодчилол байхгүй" гэсэн алдаа өгөөд байсан юм. Бөттөр сангаас асуусан Java гаа суулга аа гээд байдаг би баахан суулгачихаад байхад нэмэр байхгүй. Тэгээд аргагүй Google ахаас асуулаа. Нэг хаяг өгч байна. Энэ хаяг дээр гайгүй зааварууд байна аа.

Хэдхэн алхамаар л суулгах юм билээ.
Эхлээд ямар Java ажиллаж байгааг шалгаарай.

[root@ankhbayar Ankhbayar]# java -version
java version "1.4.2"
gij (GNU libgcj) version 4.1.1 20070105 (Red Hat 4.1.1-51)

Copyright (C) 2006 Free Software Foundation, Inc.
This is free software; see the source for copying conditions. There is NO
warranty; not even for MERCHANTABILITY or FITNESS FOR A PARTICULAR PURPOSE.

GNU java ажиллаж байна.

1. Жавагаа татаж аваад jdk-6-linux-i586-rpm.bin ийг татаж авна.

2. Хандах эрхийг нь солино. Ажиллах эрхтэй болгоно. chmod +x jdk-6-linux-i586-rpm.bin

3. su коммандаар root хэрэглэгч рүүгээ шилчинэ.

4. ./jdk-6-linux-i586-rpm.bin ээ ажиллуулана.

5. Жавага нэг шалгачихад гэмгүй шүү. дахиад GNU Java байвал
/usr/sbin/alternatives --install /usr/bin/java java /usr/java/jdk1.6.0/bin/java 2

гэсэн коммандыг өгнө.

6. Дараа нь
/usr/sbin/alternatives --config java
гэхээр
There are 2 programs which provide 'java'.



Selection Command

-----------------------------------------------

* 1 /usr/lib/jvm/jre-1.4.2-gcj/bin/java

+ 2 /usr/java/jdk1.6.0/bin/java



Enter to keep the current selection[+], or type selection number:



Үүн дээр нь сүүлд суулгасан Java буюу 2 ийгоо сонгоод л болно.
Үүний дараа Java аа шалгаатай.
[root@ankhbayar Ankhbayar]# java -version

java version "1.6.0"

Java(TM) SE Runtime Environment (build 1.6.0-b105)

Java HotSpot(TM) Client VM (build 1.6.0-b105, mixed mode, sharing)

Цааш нь javac, javaws үүдээ бас дээрхи 5, 6 -р алхамын дагуу засаарай.

7. Firefox дээрхи java plug-in ийг засахдаа
sudo ln -s /usr/java/jdk1.6.0/jre/plugin/i386/ns7/libjavaplugin_oji.so /usr/lib/mozilla/plugins/libjavaplugin_oji.so
гээд засчина.

Ашигласан холбоосууд
  1. www.google.mn
  2. http://www.fedoraitalia.org/modules/newbb/viewtopic.php?topic_id=12519&post_id=60102
  3. http://java.sun.com/javase/downloads/index.jsp
  4. http://java.sun.com/javase/6/webnotes/install/index.html

8 comments:

  Battur Sanchin

March 25, 2007 at 8:11 PM

Наадах чинь их хэрэг болсон шүү.

  Ochko

March 26, 2007 at 12:15 AM

Би бол gnu java суулгалгүй sun java суулгачихаар амар байдаг. Энэ их сайн заавар болсон байна. Анхаа баярлалаа.

  baynaa

March 26, 2007 at 6:58 PM

Юникс төст системийн талаар унших юмтай бас нэг сайт нэмэгдсэнд баяртай байна. Танай сайтыг өөрийн холбоост нэмчихлээ.

Хүндэтгэсэн,
Л.Баянзул.

  Ochko

March 27, 2007 at 8:15 PM

ubuntu дээр бол :
sudo update-java-alternatives -s java-1.5.0-sun

Доорх хаягнаас харав.
http://ubuntuguide.org/wiki/Ubuntu_Edgy#How_to_install_Java_Development_Kit_.28JDK.29_v5.0

  Battur Sanchin

May 1, 2007 at 8:31 PM

Саяхан суулгасан Java6.0-ийн оронд Java5.0-ыг суулгах хэрэг гараад. шууд 5.0-г суулгая гэсэн, шинэ хувилбар суусан байна гэж лог хэвлээд ерөөс болдоггүй. Тийм болохоор 6.0-ийг uninstall хийх болов оо. Жаахан ухсаны дүнд дараахь аргаар хийж болох юм байна:

Доорхи коммандаар jdk багцийн нэрийг гаргаад ирж болно:
rpm -qa | grep jdk

Дараа нь:
rpm -e "jdk_name"

Үүний дараа яг Анхаагийн заавраар яваад 5.0-г суулгалаа.

Uninstall хийхдээ:
rm -e `rmp -qa | grep jdk`
гэж болж байна уу?

  Unknown

October 26, 2008 at 11:16 PM

Би өмнө нь өөр гадаад сайтаас харж байгаад ингэж суулгаж байсан юм. Харин сая дахиж суулгах хэрэг болчихоод хайж байсан чинь Google ахын зааж өгсөн эхний хэдэн хаяг дотор өөрийнх чинь явж байна.
linux jdk 1.5 java alternative
ийм түлхүүр үгээр хайхад л хоёрт гарч ирж байна гэдэг нь сайтын чинь ранк маш өндөр байна гэдгийг зааж байна шүү дээ.

  Анхаа

October 27, 2008 at 12:57 AM

Монгол гоогле дээр бол эхний 2-рт орчихож харсан чинь сайхан л байна. Харин Англи хувилбар дээр доорхи
linux jdk 1.5 java alternative
түлхүүр үгээр хайгад сураггүй ээ. хэхэ.

  bayarhuu

August 5, 2009 at 7:28 AM

javac аа ч гэсэн тохируулахаа мартав аа