Ubuntu Хэрэгцээтэй программууд

Би Windows-д баяртай гэж хэлээд нэлээд удаж байна. Саяханаас Windows ийн хэрэг гараад партишингаа янзлаад суулгах гэж мунгинаж байсан ашгүй VirtualBox ийн талаар бичлэг гарч намайг аварсан. (Энийг мэдэгүй байсан бол. Хичнээн их ажил болох байсныг мэдэхгүй.)

Та бүхний хэргэлдэг авсаархан программуудын талаар сонирхох гэсиймаа.
Эхлээд өөрийнхийгээ бичих нь зүйтэй болов уу.

1. Интернэт хөтөчөөр: Firefox 3.
Тайлбар. Мэдээж өөр юм сонгох шаардлагагүй.
Харин сүүлийн үед зарим нэг өнгө будаг ихтэй сайтуудыг үзэх үед удаан ажилдаг болчоод байгаа.


2. Хөгжим тоглуулагчаар: Rhythmbox
Тайлбар: Хамт суучидаг болхоор нь ашиглаад байгаа.

3. Бичиг баримт боловсруулагч : Openoffice 2.4
Тайлбар : Хамт суучихдаг амар л даа. Харин сүүлд нэг 3.0 хувилбарыг нь суулгаад хэдэг зураг диаргамм зурах гэсэн чинь хэд хэд унаад бие нь тааруухан байхаар нь больцон.

4. Электрон захиа шалгагч : Thunderbird
Тайлбар : Ямар ч эргэлзээгүй. Найдвартай эд. Захиануудаа нөөцлөх зөөх эд нар нь амар санагдсан.

5. RSS уншигч : Liferea
Тайлбар : Нэлээд хайсан Ubuntu ийн forum аас хайж байгаад сонгоцон. Дажгүй л эд байлээ.

6. Календар : Evolution
Тайлбар : Бас л нэлээд хайсан. Эцэст мундаг гэдэгийг нь олж мэдсэн. Мундаг эд байлээ. Tasks , Appointments зэрэг модулууд нь таалагдаад байгаа.

7. Файл харьцуулагч : Meld
Тайлбар : Олон файл нэгтгэх нийлүүлэх ажил хийдэг бол энэ багаж их зүгээр. Text Файлыг тун сайн харьцуулана. Бүхэл хавтасаар нь хүртэл шалгаж болдог.

8. Диаграмм зурах : Dia
Тайлбар : Ажиллагаа нь хөнгөхөн авсаархан. Тун дажгүй.

9. Чатын программ : Pidgin
Тайлбар : Хамт суучихдаг. Нэлээл олон төрлийн протоколуудыг дэмжидэг. Сүүлд нэг асуудалтай байх шиг байсан. Чатлаж байхад уначаад байсан. Mail notice гэсэн ийг нь хасчихсан чинь гайгүй болцон.

10. ERD зурдаг багаж : DBDesigner 4
Тайлбар : Нэлээн дээрээс ашиглаад бараг дасчихаж. DB sync хийчихдэг, хөөрхөн тайлан гаргачихдаг эд нар нь их зүгээр. Хөгжүүлэлт нь нэлээд удаан зогсонг байснаа одоо үргэлжилэж байгаан байлээ. MySQL ийн нөхдүүл үргэлжилүүлэхээр болсон юм шин байлээ. Нөхдүүл үнэтэй болгох гээд байна уу үгүй юу. Дээрх боломжуудыг нь хаацан байсан. Бас өөр зөндөө программууд бас байдаг юм байлээ.

Хөгжүүлэлтэнд ашиглууштай программууд:
Bluefish - Авсаархан программ. HTML, Script хэлүүд дээр бичлэг бол ашиглуул зүгээр.
Geany - Авсаархан text файл засварлагч.
Eclipse - Ярих юмгүй мундаг эд.
Gambas - Линукс дээрх Visual Basic. Тун авсаархан. Install эд нарыг нь бэлдээд өгнө. VB6.0 дээр бичиж байна л гэсэн үг.

Бусад ашиглууштай программууд.
Freemind - Санал бодолоо цэгцтэйхэн буулгахад тун зүгээр программ.
Stardict - Толь бичиг. Очко ахын блог дээрээс монгол баазыг нь суулгаад ашиглаарай.
KeePassX - Нууц үгүүдээ мартчихгээд байгаа бол энэ программ руу оруулчих. Амар юм байлээ.


Өөрийн ашигладаг программуудаа бичлээ. Та бүхэн өөрсдийн ашигладаг гоё гоё программууд юу байна түүнийгээ хуваалцаарай.

14 comments:

  Маахай Л.Очирхуяг

December 3, 2008 at 10:26 PM

За энэ их хэрэгтэй юм бичсэн байна. Миний хувьд:

Тэкстэй ажиллахад Meld, Emacs ашигладаг.

Битмап зурагтай ажиллахад мэдээж Gimp, харин диаграм гэх мэт вектор зурагтай ажиллахдаа Inkscape ашигладаг(Dia ч бас зүгээр)

Ойр зуур юмаа төлөвлөх тэмдэглэхэд Tomboy, Sunbird ашигладаг.

Stardict, Keepassx -ийг бол байнга.

  Э. Баярсайхан

December 3, 2008 at 11:22 PM

Гайгүй сайн файл коммандер байна уу?
Өөр дээр нь ирдэг Gnome commander надад дутагдалтай байгаад байдаг юм. Gnome дээр Krusader суулгачихаар хааяа сайн зохицож ажиллаж чадахгүй байгаа юм шиг байгаа юм.

  Battur

December 4, 2008 at 2:35 AM

Тексттэй ажиллахад Vim маш дөхөм байдаг, бид л мэддэггүй, ашигладагггүй болохоос маш өргөн боломжтуудтай. *nix ямар ч хувилбарт суусан байдаг болохоор, нэг сайн эзэмшээд авбал нь хаа ч газардахгүй л гэж боддог до.

Вектор зураг зурахад Inkscape яах аргагүй мундаг тус болно. Зургийг ихэсгэж багасгахад өнгө будаг нь дагаж хувьсах, өнцөг хөвөө нь өргөсч нарийсна аа гэдэг тохиргоог өөртөө эвтэйхэн байхаар тааруулаадахвал ч, мундаг үр бүтээлтэй ажиллаад байж болмоор шиг байгаам. Сайт дээр нь клипартууд татахаар байгаа, их хэрэг болдог.

Ер нь энэ бүгдийг сурах очийг Очко мастер өгсөн гэж бодохоор, түүнд үргэлж талархмаар...

  Маахай Л.Очирхуяг

December 4, 2008 at 6:20 AM

Коммандер гэхээр Нортон коммандер л санаанд ороод байна. gnome дээр nautilus гэж файл менежер байдаг. Тэрийг 2ийг зэрэг нээгээд дэлгэцийнхээ баруун зүүн талд зэрэгцүүлээд байрлуулчихвал нортон командер шиг ашиглаж болно. Энэ тэхдээ гоё арга биш л дээ, шелээ сайн ашиглаад сурчихвал заавал файл менежер, командер гээд байх шаардлагагүй гэж боддог.

  Э. Баярсайхан

December 4, 2008 at 6:26 AM

Linux дээр өдөр тутам ажиллаад байдаггүй болохоор мэдсэн командуудаа мартчихаад байх юм байна шүү дээ, хө.

  monxoo

December 4, 2008 at 7:06 AM

Миний хувьд чаатын програмаар Skype-ийн Линукс хувилбар мөн Gyache гээд Yahoo клиент хэрэглэдэг. Webcam, Voice chat, Spam protection бас нуугдсан хэрэглэгчдийг харуулдаг гээд хөөрхөн шидтэй гэж байгаа. P2P клиентээр Amule, Битторрент клиентээр Transmission хөгжим тоглуулагчаар Амарок видео тоглуулагчаар мэдээж VLC. Код бичихдээ өмнө нь Bluefish ашигладаг байсан одоо бол Vim дуртай болсон доо.

  Battur

December 4, 2008 at 8:06 PM

Test for mailing list....

  Анхбаяр

December 4, 2008 at 11:54 PM

Энэ Tomboy их зүгээр юм байна. Янзан бүрийн зүйлүүдийг тэмдэглэхэд хялбар юм байна.

  saika kamikaze

December 5, 2008 at 12:19 AM

Баттөр саны сэтгэгдлийн сүүлчийн өгүүлбэр нэгэн их хүмүүний сэтгэлийн утсыг хөндөж, та 2-ын далд барилдлага бусад эрхэмүүдийг урам зоригоор тэтгэн комментоо харамгүй бичих очийг өгчээ...

  gobi

December 5, 2008 at 3:28 AM

за ер нь бараг таарч байна, зарим нэг ялгаатай зүйлс гэвэл:

- текст харьцуулахдаа энгийн diff командаар харьцуулаад харин үр дүнг нь харахдаа komposer-р хардаг байснаа харин энэ Meld-ийг мэдэж авлаа.

- календарийн хувьд тусдаа програм ашиглахаар төвөгтэй санагдаад Thunderbird-ийн Lightning plugin-ийг ашигладаг.

- Photo manager-р Picasa for Linux

- DVD/CD recorder-р K3B

- Бас хөгжүүлэлтэнд ашиглууштай програм гэдэг дээр Sun Studio-г дурдахгүй бол болохгүй.

  bayarkhuu

December 5, 2008 at 6:51 AM

Hey, StarDict-n Eng-Mon, Mon-Eng-g yaj suulgah ve. Bi ug ni tataj avsan yum ldaa daanch Eng-Jap bh yumaa

  Эрхэмээ

December 5, 2008 at 9:02 PM

Pidgin ашиглаж байсан. Хааяа байнга нурж унаад байхаар нь больчихсон. Amarok их зүгээр. Гэхдээ Songbird илүү таалагддаг. Firefox-г хийсэн XUL, XULRunner эдэрээр хийсэн болохоор жоохон удаан байж магадгүй санагдсан шүү. Гэхдээ бас хааяа нураад л байсан. text editor гэвэл мэдээж Vim. Гэхдээ default-р суучихсан байдаг vim-tiny -д үнэн дургүй :) Харин Vim-д өнгө оруулж чадахгүй байгаа. :(

  Battur

December 9, 2008 at 6:56 AM

freemind их зүгээр юм байна, өмнө нь JUDE гээд япон програм ашиглаж байсан, үнэтэй эд л дэ.

Node дээрээ filelink оруулж болж байгаа олзуурхууштай ч, яг ямар файлыг, ямар замаар(абсолют эсхүл релативь) заагаад байгаа нь тодорхой биш нь жаал харамсалтай.

Хэрэглэгчийн шаардлагыг тодорхойлох, эсхүл энэ төрлийн хуралд суух үедээ майндмапын програм ашиглах нь их үр өгөөжтэй юм билээ. Ноод дээр нь ийм эксель, тийм вордын файлыг заагаад өгвөл дараа дараагийн хүмүүс системтэй ойлголт авахад их дөмөг. Ажлын файлаа серверт хуулаад тавьчиж байгаам, бусдадтай хүртээмжтэй байхаар.

Майндмапын талаар Өнөржаргал маш гоё бичлэг оруулсан байна лэ, эндээс сонирхож болно: http://unuruu.blogspot.com/2008/09/hi-all.html

  T.U.C.K.A

January 11, 2009 at 1:45 PM

Hey tgd gyache eer yaj invisible zaluusiig hardag ym be zaagaad ogooch teriigee hehe. Nuugdah durtai zaluusiig barii l da hoho