Алдагдсан партишнийг TestDisk ашиглаж сэргээх

Саяхан найзын маань Ubuntu системтэй нөөтбүк асаамагц grub нь алдаа заачихаад байгаа гэсэн сонсдов. Тэгэхээр нь мэддэг аргаа зааж өгөв:

  1. Эхлээд Ubuntu -гээ CD -нээс нь ачаална.
  2. Шэл дээр дараах командуудыг ажиллуулна.
    • # sudo grub
    • # find /boot/grub/stage1 <--Энэ командын гаралтыг дараахад ашигла.
    • # root (hd0, 1)
    • # setup (hd0)
    • # quit
  3. Restart хийнэ.
Тэгсэн ч бас л болдоггүй, setup команд дээр menu.lst олдохгүй байна гэсэн маягийн алдаа зааж байна гэв. Тэгэхээр нь үзсэн чинь үнэхээр тэгж байна. gparted нээгээд харсан чинь дискэн дээр нь ямар ч партишн харагддаггүй шүү!

Партишн сэргээдэг ямар програм байдаг юм бол гэтэл саяхан Бадаагийн блог дээрээс TestDisk гээд програм байдаг тухай уншсан санагдав. Шууд Ubuntu CD нээс бүүт хийчихсэн байгаа систем дээрээ

# sudo apt-get install testdisk

гээд үзтэл суучихаж байна(мэдээж хард дискэн дээр биш).

Ажиллууллаа.

# sudo testdisk

Ингээд Analyze хийтэл бүр өмнө нь байж байгаад устгагдсан партишнуудыг хүртэл харуулж байна. Зарим партишнууд нь давхцаж байгаа тул partition table -ийг бичихээсээ өмнө сайн нягтлах хэрэгтэй. Олсон партишнууд дээр очоод "P" дарж доторхи директорийн бүтцийг нь харж үзэв. Жинхэнэ партишнуудын доторхи нь харагдаж байхад худлаа партишнуудынх ямар нэг алдаа хэлээд харагдахгүй. Ингэж зөв партишнуудаа сонгож идэвхжүүлээд бичилт хийв.

Одоо gparted дээр партишнууд харагдаж байна. Тэгэхээр өмнөх аргаар grub -ийг сэргээж болно гэсэн үг. Ямар ч байсан найзын компьютер хуучин хэвэндээ оров. Нэг л юм өөрчлөгдсөн нь partition table. Өмнө нь нэг том Logical Partition дотор "/", "/home", "swap" partition-ууд нь байсан бол сэргээхдээ 3 -ууланг нь тус тусдаа Primary partition болгож орхижээ.

Ямар нэг байдлаар partition table чинь эвдэрсэн бол энэ програм хэрэг болох болов уу гээд орууллаа. TestDisk нь Линукс, BSD, Виндөвс, MacOS, SunOS дээр ажиллана.

1 comments:

  Battur

December 25, 2008 at 1:44 AM

Гүүгл дээр masteringlinux нэртэй групп үүсгэж, бүх хүнд нээлттэй болгов. Линукс сонирхдог, ашигладаг хүмүүс өргөнөөр нэгдээрэй ;)

Блог дээр бичсэн нийтлэлүүд болон, комментууд шууд мэйлээр танд хүрнэ. Мөн хоорондоо мэдээлэл харилцан солилцоход мэйлийн листийг нь өргөнөөр ашиглах боломжтой.

Группын гишүүний л мэйл цацагдах тул ямар нэгэн спам, жанк хог танд ирэхгүй :)

Группын хаяг: http://groups.google.com/group/masteringlinux