Windows -ийн NTFS, FAT форматтай хатуу дискийг Linux -руу оруулах /Mount хийх/

Нэг компьютер дээрээ 2 төрлийн үйлдлийн системтэй / Windows, Linux / хүмүүс Linux дээр ажиллаж байхдаа Windows -дээрх файлуудаа харах эсвэл авах хэрэг их гардаг. Надад ч бас ийм тохиолдолд гарсан бөгөөд үүнийг шийдэхийн тулд Google-ээс хайгаад дараах алхамуудыг зааж өглөө.

  1. Та Кернелийн kernel-ntfs-2.*.rpm update-ийг татаж авах хэрэгтэй / Эндээс авч болно/, эсвэл консолоо нээгээд root хэрэглэгчээрээ ороод дараах командыг бичнэ: yum install fuse fuse-libs ntfs-3g ntfsprogs ntfsprogs-gnomevfs
  2. /mnt хавтас дотор шинээр нэг хавтас үүсгэх хэрэгтэй жишээ нь Win_C
  3. Дараа нь консол-руугаа root хэрэглэгчээр ороод дараах командыг бичнэ:
    1. NTFS системтэй бол: mount /dev/hda1 /mnt/Win_C -t ntfs -rw
    2. FAT системтэй бол: mount /dev/hda1 /mnt/Win_C vfat -rw
  4. Одоо /mnt/Win_C хавтасруугаа орвол Windows -диск доторх өгөгдлүүд харагдах бөгөөд та хэрэгтэй зүйлүүдээ авах боломжтой болохоос гадна дээр нь бичиж болно.
Энэ арга нь түр зуурынх бөгөөд дахин ачаалласны дараа та дээрх командыг дахин хийх хэрэгтэй болно. Ингэхгүйн тулд та дараах тохиргоог хийх хэрэгтэй
  1. Консол-оо нээгээд root хэрэглэгчээрээ орно
  2. nano /etc/fstab командыг бичнэ
  3. Гарч ирсэн цонхон дээр дараах мөрийг оруулна: /dev/hda1 /mnt/Win_C vfat rw,umask=0000,uid=500,gid=fedora 0 0
uid=500 - таны өөрийн хэрэглэгчийн дугаар
gid=fedora - таны бүлгийн нэр

Та бүхэнд амжилт хүсье

1 comments:

  Saruul.S

April 25, 2007 at 8:57 AM

Сайн байцгаана уу?

Баясаа ахын бичсэн зүйл анх линукс хэрэглэж байгаа хүнд бол хэрэгтэй зүйл байна. Энэ зааварыг хаа нэгтэй харж байсан санагдана. Би анх энэ заавараар тохиргоогоо хийж байсан санагдана. Нэмж хэлэх нэг зүйл байна. Энэ тохиргоог хийсэний дараа ажиллахгүй байж болох(Надад бас тохиолдож байсан болно). Энэ нь уг заавраас биш харин таны шинэхэн суулгасан федора -д л байгаа хэрэг. федора -г суулгасны дараа хэд хэдэн удаа автоматаар сайжруулалт хийх ба үүний дараа таны тохиргоо зөв зүгээр ажиллах болно.