Showing posts with label tips. Show all posts
Showing posts with label tips. Show all posts

Twyt: Command Line Twitt client

Сүүлийн үед жиргээчид олширч буй, тэгвэл систем админ болон *nix систем хэрэглэгчд коммандын мөр дээрээс ч жиргэх болохнээ. :) Python хэл дээр бичигдсэн уг авсаархан TWYT (That's what you think) хэрэгслийг хэрэглэж үзээрэй.


Ингээд график интерфэйсгүй машин дээрээс эсвэл shell script дотроос жиргээд байж дээ. Суулгах, хэрэглэх нь маш хялбархан юм.

Хэрэглэх товч заавар:
Debian/Ubuntu машин дээрээс бол

# apt-get install python-twyt
Эх кодоос суулгах бол эндээс татаж аваад,
# setup.py install
Tweet хэрэглэгч үүсгэх

# twyt user -u username -p password

Жиргэх

# twyt tweet "#twyt is a nice command line twitter client"

Найзуудын жиргээг харах

twyt friendstl

Ингээд л боллоо, цааш дэлгэрэнгүйг унших бол дараах холбоос бүхий нийтлэлийг сонирхоорой!

Link:
Linux Magazine

Restore GNOME panels as default

Манай нэг найз Үбүнтү суулгажээ. Тэгээд доод панелийг устгачихаад яаж сэргээх вэ гэснийг энд бичье гэж бодлоо. Цаашид шинэ үбүнтүчдэд хэрэг болж магад. ;)

1. Alt+Ctrl+F1 дарж tty1 руу ороод дараах коммандуудийг өгнө:

$ sudo gconftool –recursive-unset /apps/panel
$ sudo rm -rf ~/.gconf/apps/panel
$ sudo pkill gnome-panel

Эдгээр нь таны дээд болон доод панел устгасан, өөрчилсөн гээд бүх тохиргоог шинэчлэж байгаа хэрэг.

2. Одоо харин буцаад график горим руу Alt+Ctrl+F9 дарж ороод дахин Alt+Ctrl+Backspace дарж ГНОМЕ сервисийг дахин ачаалаад боллоо.

REF: http://www.saifur-rahman.com/2008/12/restoring-default-ubuntu-panel/