Нээсэн баримтын чинь үг үсэг арзайж харагдаад байна уу? Microsoft TrueType фонт суугаагүй юм болов уу? ..... Тэгвэл, хамтдаа суулгах уу?
Комманд мөрөнд:
sudo apt-get install msttcorefonts
Ингэснээр дараахи фонтууд таны системд сууна:
- Andale Mono
- Arial Black
- Arial (Bold, Italic, Bold Italic)
- Comic Sans MS (Bold)
- Courier New (Bold, Italic, Bold Italic)
- Georgia (Bold, Italic, Bold Italic)
- Impact
- Times New Roman (Bold, Italic, Bold Italic)
- Trebuchet (Bold, Italic, Bold Italic)
- Verdana (Bold, Italic, Bold Italic)
- Webdings
Дээрх жагсаалтад бидний сайн мэдэх Tahoma фонт дутуу байгааз? Цэвэрхэн, үзэмж сайтай фонт байгаам, тиймдээ ч Виндовзын нүүр царай болж байдаг биз. Үүнийг суулгая.Хог тарихгүйн үүднээс татах фонтын багцыг байрлуулах хавтсыг хаа нэг эвтэйхэн газар үүсгэе:
cd && cd Desktop && mkdir tahoma && cd tahoma
Microsoft-ийн сайтаас tahoma фонтыг багцыг өнөө үүсгэсэн хавтастаа татъя:
wget http://download.microsoft.com/download/ie6sp1/finrel/6_sp1/W98NT42KMeXP/EN-US/IELPKTH.CAB
Ингээд татсан багцаа задлая:
cabextract IELPKTH.CAB
IELPKTH.CAB: WARNING; possible 5592 extra bytes at end of file. Extracting cabinet: IELPKTH.CAB extracting langinst.exe extracting advpack.dll extracting csseqchk.dll extracting tahoma.ttf extracting tahomabd.ttf extracting C_874.NLS extracting CHARSET.DAT extracting CP_874.NLS extracting TH.INF extracting kbdth0.kbd extracting kbdth1.kbd extracting kbdth0.dll extracting kbdth1.dll extracting unTH.INF
All done, no errors.
*.ttf өргөтгөлтэй файлуудыг системийн фонт хавтас доторхи msttcorefonts руу хуулъя(sudo эрх хэрэгтэй):
sudo cp *.ttf /usr/share/fonts/truetype/msttcorefonts/
OS-т суусан фонтуудыг дахин ачаалснаар бид зорьсондоо хүрлээ:
fc-cache -fv
/home/
rm -r /home/
За ингээд л боллоо до. Gnome GUI-н фонтыг Tahoma болгоод нэг үзээрэй, гөө мөн эвхэйхэн харагдана шүү. System->Preferences->Appearance->Fonts дотор Application, Document, Desktop, Window title фонтуудыг Tahoma болговол дараахи дүр зураг харагдах вий.
3 comments:
November 25, 2008 at 9:01 PM
http://ochko.blogspot.com/2007/01/blog-post.html
December 13, 2008 at 8:15 PM
Ер нь үнэтэй фонтуудын хувьд лицензийн асуудлаас болоод зарим гоё фонтууд Linux дээр анхнаасаа оруулаагүй байдаг. Ялангуяа Япон баримтуудтай ажиллахад энэ зовлонг нилээд эдэлдэг.
Япон гоё фонт олон байдаг нэн тэргүүд хэрэглэгддэг browser-т хэрэглэгддэг фонтыг гоё болгоё гэвэл:
% sudo apt-get install fontforge
Дараахыг татна.
http://mplus-fonts.sourceforge.jp/mplus-outline-fonts/download/index.html#download
% tar xvfz mplus-TESTFLIGHT-018.tar.gz
% cd mplus-TESTFLIGHT-018
% sudo cp /usr/share/fonts/truetype/ipafont/ipag.ttf ipag.ttf
% sudo fontforge -script m++ipa.pe
% sudo mkdir /usr/share/fonts/truetype/mplus
% sudo mv M*IPAG.ttf /usr/share/fonts/truetype/mplus/.
% sudo fc-cache -f -v /usr/share/fonts/truetype/mplus
Үүний төгсгөлд M+2P+IPAG, M+1M+IPAG гэсэн фонтуудыг дээр Баттөрийн бичсэн аргаар системдээ болон firefox-доо тааруулаад болно.
January 1, 2009 at 9:38 PM
IPA фонтыг эндээс татаж авч болох юм байна:
http://ossipedia.ipa.go.jp/ipafont/download.php?
Post a Comment