Манай мэргэжилийн ихэнх хүмүүс компьютер дээрээ Windows, Linux гэсэн 2 үйлдлийн систем суулгачихаад ажилладаг болж байна.
Би өөрөө ч Windows, Ubuntu 2-ийг суулгачихсан.
Нэг өдөр Windows -оо дахин суулгах хэрэг гарав / Windows маань жоохон тэнэгтэж эхэлсэн нь тэр /.
Ubuntu -руугаа яаж буцаж орох вэ гэдэг асуудал тулгарав. / Ubuntu-г дахин суулгаж, орчингоо бэлдэх ажилаас залхуурав. /
Google ахаас асуусан чинь хэд хэдэн линк өгөв. Тэгсэн нэг л бишээ. Ажилийнхаа нэг хүнээс асуусан чинь нэг линк өглөө.
Тэр нь таалагдав. Ингээд Та бүхэнтэй ч хуваалцъя гэж бодлоо.
Алхам алхамаар сийрүүлэв:
1. Ubuntu -ийнхээ Live CD-г уншуулна.
2. Terminal нээнэ.
3. $sudo grub
4. grub> find /boot/grub/stage1
5. grub> root (hd0,1)
6. grub> setup (hd0)
7. grub> quit
8. Компьютерээ дахин ачааллана
Ингээд л болоо.
эдгээр нь ямар учиртай болох талаар жаахан тайлбар оруулж өгсөн бол илүү өгөөжтэй байх байсан байх.
ReplyDeleteИрж буй 2008 оноо тунгалаг оюун, агуу амжилтаар дүүрэн угтаарай.
ReplyDeleteШинэ жилийн мэнд хүргэе.
Мика
http://mikarito.blogspot.com/