Monday, March 26, 2007

Линукс цөмийг компайлдах

Линукс цөмийг дахин компайл хийснээр 1) хэрэглэгдэхгүй драйвер, модулиуд хасагдах, 2) тохиргоонуудыг өөрийн машинд яг тааруулж сонгох боломжтой болно. Ерөнхий байдлаар компайл хийгдсэн линукс цөм 21 мегабайт хэмжээтэй байсан бол, миний хувьд өөрийн машинд тааруулан хөрвүүлснээр 7 мегабайт хэмжээтэй болсон юм. Ингэснээр анх асаахад ачаалагдах хурд багассанаас гадна, ердийн ажиллагаа ч мэдэгдэхүйц хурдан шуурхай болсон байна. Энэ зааварт бичсэний дагуу ubuntu дээр линукс цөмийн 2.6.20 хувилбарыг хөрвүүлэв.
Харин menuconfig дээр хуучин тохиргооны файлаа ашиглалгүйгээр өөрөө шинэ тохиргоо үүсгэсэн болно. Ингэж компайлдахад 30-40 минут зарцуулагдаж байна лээ. Санаснаас хурдан байсан шүү.

4 comments:

  1. Fedora дээр kernel хөрвүүлэх заавар нь байна. Код нь 40 Мб юм байна. Дараа нь оруулага (patch) уудыг нь татаж авна гэхээр бас удаж магадгүй л юм байна.
    http://www.howtoforge.com/kernel_compilation_fedora

    ReplyDelete
  2. iim blog neegdeh ni uu geed huleegeed bsan neegdchihej, taalagdaj bna shuu, javamastering geed bas neg blog neegeech odoo humuusee hehe

    ReplyDelete
  3. нутагшуулах гэж уг нь l10n буюу localization-г хэлдэг ш дээ. Энд шинэ цөм үүсгэхээ нутагшуулах гээд байгаа муу даа.

    ReplyDelete
  4. Fedora -г анх суулгасны дараа 300 аад багц
    update хийж байсан тэгэхэд kernel ээ бас update хийж байсан санаж байна. Fedora санасаныг бодоход илүү амар санагдсан шүү.
    Хэр баргийн юмыг өөрөө зохицуулчихна. Харин Gentoo -г суулгаж орчныг нь бүрдүүлэх гэж бараг хагас жил (яг 2 сар л ноцолдсон байх) болсон байх. Онцлог нь бараагүй л дээ. Гэхдээ нилээн юм сурсан. Хамгийн гол нь нь Linux, Unix гэж юу вэ гэдгээ л ойлгож, судласан байх шаардлагатай юм шиг. Тэгвэл илүү амар байх байсан юм шиг санагдсан

    ReplyDelete