Сүлжээний дискийг залгах(маунт) хялбар аргачлал

ssh түлхүүр үүсгэж, машин хооронд хуулахгүйгээр хэрэг гарсан үед нь сүлжээн дэх дундын хавтас мэтийн зүйлийг хэрхэн хялбархнаар өөрийн лаптопт маунт хийх вэ? Дахин дахин нэр, нууц үг цохихоос төвөгшөөж байна уу? Тэгвэл нь smbfs, sshfs гэсэн хоёр програмыг үзээд алдвал нь ямарав? Олон хүн ордог серверт эдгээрийг хэрэглэх нь учир дутагдалтай ч, танаас өөр хүн ашигладаггүй лаптоп мэтийн хувьд болох байх а.


Энэ хоёр багц суугаагүй бол дараахи коммандыг бичиж болох нь:
sudo apt-get install smbfs sshfs

Виндовз share-ийг маунт хийх нь
Маунт эхлэх локаль хавтсыг аль нэг эвтэйхэн газар үүсгэе:
mkdir -p /mnt/win

Маунт хийе:
mount -t smbfs -o username=me,password=pass //win-server/path/to/remote_dir /mnt/win

cd /mnt/win && ls
Виндовз share маунт хийгдсэн байгааз?

Харин маунтыг болихдоо:
(санадаггүй э, кэкэ. юу билээ? хэн нэгэн нь хэлээд өгөөрэй)

*nix маунт
Юникс маунтыг дараахи байдлаар:
sshfs me@nix-server:/path/to/remote_dir /mnt/nix

Маунтыг болихдоо:
fusermount -u /mnt/nix

Маунт хийх үй түмэн багажаас хоёрыг нь л товч санал болголоо. Одоогоор миний хэрэгцээнд болоод л байна. Та бүхэн дэлгэрүүлж судлаарай.

8 comments:

  Battur Sanchin

December 6, 2008 at 4:01 AM

Бадрал аа, энэ блогийн тэмплэйтийг жаахан өөрчилбөл ямар вэ? Одоо байгаа нь цулгай цагаан болоод...

Уншихад дөмөг байлгая гэвэл нь өнгө будагны ямар комбинаци зүгээр байна вэ?

  H.D.NR

December 6, 2008 at 4:53 AM

Нэг асуух юм байна лдаа.
openoffice.mn хаягийг ЮүЭсАй компани буюу та нөхөдийн компани эзэмшдэг шүүдээ. Тэгэхээр энэ хаягийг ямар нэгэн байдлаар ОпенМН д шилжүүлэх боломж байгаа юу?

  Battur Sanchin

December 6, 2008 at 6:07 AM

Номад Монголианд:

ОпенМН ЮүЭсАй хоёр харилцан ашигтай шийдэлд хүрэх байх а гэж найдаж байна. Ихэвчлэн *nix систем ашиглах явцад тулгарсан чэлленжийг хэрхэн шийдсэнээ гишүүд маань энд бичиж, бусадтай хуваалцдаг. Жижигхэн блог маань хэн бүхэнд нээлттэй, заавал ЮүЭсАй-ийн ажилчин байх албагүй. Ямар нэгэн хэлбэрээр ОпенМН-тэй өрсөлдсөн, уралдсан зүйл огт байхгүй гэж тунгааж байна. Хүсвэл энэ блогийн нийтлэлч болоорой. Хамтран ажилласандаа үргэлж баяртай байх болно.

Баттөр.

  Эрхэмээ

December 6, 2008 at 10:35 PM

Хэхэ. Баттөрийн мартсан тэр залгалт/mount-г болихдоо зүгээр л umount /mnt/win гэчихэд болно. Ер нь ямар ч төрлийн туг/flag-тайгаар залгалт хийсэн байсан umount /mounted_path гэчихэд салчихдаг. ;) sshfs буюу ssh ашиглан алсын хост руу файлсистем холбоход ихээхэн хэмжээний мэдээллийн урсгал солилцдог хэлбэрт тохиромжгүй санагдсан. NFS тохирох байх гэж бодож байна.

  Battur Sanchin

December 6, 2008 at 11:20 PM

;)

  Gobi

December 13, 2008 at 7:38 PM

USB-г маунт хийх тухай нэмж бичсэн нь дээр байх. Бас автомат маунт хийгдсэн usb-рүү mount хийсэн биш хэрэглэгч нь зэрэгцэн хандах аргачлалыг бас нэмсэн нь зүгээр байх. Бас fstab хүснэгтийн талаар товч тайлбар хэрэгтэй байх.

  Battur Sanchin

December 14, 2008 at 12:53 AM

Гобид:

Нээрэн тийм юм байна, LPI Linux in a Nutshell гэсэн номноос сүүлийн үед үзэж байгаа, өдөр тутам хэрэглэгдээд байхгүй ч ихээ хэрэгтэй комманд болон трикүүд бичигдсэн байх юм билээ. Нэгтгэж байгаад цомхоон тэмдэглэл байдлаар оруулъя гэж саналаа.

Түүнээс гадна мэдлэгээ хуваалцаж, идэвхитэй коммент бичиж байгаад бид бүхэн их баяртай байна. Одоо ямар шинэ бичлэг оруулах гэж байна да? Тэсэн ядан хүлээж байна....

  Battur Sanchin

December 15, 2008 at 5:51 PM

Диск маунтын талаар яриа өрнөснийх сонирхолтой нэгэн мэдээлэл уншлаа. NFS-ийн шинэ хувилбар буюу 4.1-ээс эхлэн Paralel NFS(pNFS) гэсэн extension нэмэгдэж байгаа ажээ. Өгөгдөл өмнө нь NFS серверээр дамжиж урсдаг байсан бол, pNFS-ийг ашигласан тохиолдолд цөөн хэдэн hand.shake-ийн дараагаар клиент шууд ресурстай уягдах юм байна. Ийм байдлаар масс өгөгдлийг хэдэн мянган зэрэгцээ урсгалаар суперкомпьютерууд оруулж гаргах болтой.

Нийтлэлийн төгсгөл хэсэгт Los Alamos National Laboratory-д байрлах Dubbed Roadrunner нэртэй 12,960 процессороос бүтэх аварга компьютерийн зураг байна. Секундэд хэдэн зуун мегабайт өгөгдөл урсгах боломжтой хуучны бүтэцтэй харьцуулбал төдүй хэмжээний гигабайтаар хэмжигдэх төвшинд дэвшсэн аж.

Нийтлэлийг эндээс: http://www.ibm.com/developerworks/linux/library/l-pnfs/index.html

Мөн нэг анзаарсан зүйл гэвэл миий нэг сайн найз, Японд электроникийн чиглэлээр сурдийм, энд линуксыг бүр бага курсээсээ эхлээд л үздэг шиг байна, ялангуяа паралелизмтай(MPI) холбоотой сэдвээр багш сурагчгүй мундаг судалгаанууд хийдэг болтой юм.