Линуксыг дэлгэрүүлцгээе

Линукс болон Юниксийг хэрэглэж эхэлсэн маань 2002 он байлаа. Эргээд бодоход цөөн хүнийг Линукс хэрэглэгч болоход нь бага ч болов нөлөөлсөн юм болов уу. Анх ажлынхаа компьютер дээр зөвхөн линукс суулгачихаад нэг л солгой санагдаад байж билээ. Гадаад үйлчлүүлэгч рүүгээ линукс дээр хийсэн баримтаа MSOffice формат руу хөрвүүлж явуулаад байсан чинь нэг өдөр, -Чиний хийсэн баримтыг энд онгойлгохоор япон оффис гацаад байна гэж чих дэлсээд, бөөн асуудал болж билээ. Одоо бол юм хөгжөөд тиймэрхүү асуудал бараг үгүй болжээ. 2 жилийн дараа нэг л мэдэхэд компанид маань линукс хэрэглэдэггүй хүн бараг байхгүй болж, виндовсгүй ажлын компьютерүүд ч нилээн олшров. Компаний дэргэдэх мэргэжлийн сургууль бүх компьютер дээрээ линукстайгаар хичээлээ эхлэлээ, оюутнууд маань юникс дээр А, Б -гээ үзсэн юм. Энэ бүгдэд бага ч болов нөлөөлсөн гэж бодохоор таатай.

Энэ намар Японд магистрантурт сурахаар ирлээ. Энд бас линуксын үр тарьж амжсаан. 2 Монгол оюутанд суулгаж өгөөд байтал 1 Вьетнам оюутан бас линукс суулгачихсан юм асууж байна.

Линукс үйлдлийн систем маань хурдтай хөгжиж байнаа. Хамгийн их драйверийг багтаасан kernel бол Linux. Түүнийг амилуулж байгаа GNU төвт үй олон програм хангамжууд сайжруулагдсаар, хөгжсөөр...

Хэрэв Линукс хэрэглэдэг бол ойр тойрныхоо хүмүүст дэлгэрүүлж, сурахад нь туслаж дэмжээрэй.


3 comments:

  SE

November 17, 2008 at 3:30 AM

za

  Gobi

December 13, 2008 at 8:24 PM

Би компани дээрээ Windows хэрэглэхээ больсон. Гэхдээ Японд ажил дээрээ Linux хэрэглэхээр бол Ubuntu-с илүү Fedora илүү зүгээр байдаг. Япон команид Windows хэрэглэхгүй өдөр тутмын ажлыг хийгээд байж болдогийг нотлосон. Японууд өөрсдөө гайхаад л байдаг юм. Одооноос зарим залуус нь зарим desktop дээрээ dual байдлаар суулгаж эхлэж байна лээ. Laptop-ууд дээр нууцлалын шалтгаанаа disk encryption програм securedoc суулгачихсан байдаг болохоор Linux-ийг dual байдлаар суулгаж чадахгүй байгаа. Нөгөө талаас Linux-ийг дангаар нь суулгаж хэрэглэх нууцлалын дүрэмүүд компаний хэмжээнд ч боловсруулагдаагүй юм билээ хэ хэ.

  Unknown

November 12, 2011 at 5:17 AM

сайн байна уу? Таниас linux router хэрхэн хийдэг болохыг асуумаар байна. Би энэ сэдвээр төслийн ажил хийж байгаа юмаа. Та үүнийг туршиж үзсэн үү? Хэрхэн router-ээ хийх вэ? Энэ талаархи мэдээллийг хаанаас олж болох уу? Та mail хаягаа өгөөч эсвэл надтай холбогдоорой dambaa.bb@gmail.com . Энэ нь надад маш том тус болох болноо