Microsoft TrueType фонтыг Убунту Линукст суулгах нь

Нээсэн баримтын чинь үг үсэг арзайж харагдаад байна уу? Microsoft TrueType фонт суугаагүй юм болов уу? ..... Тэгвэл, хамтдаа суулгах уу?

Комманд мөрөнд:
sudo apt-get install msttcorefonts

Ингэснээр дараахи фонтууд таны системд сууна:

  • Andale Mono
  • Arial Black
  • Arial (Bold, Italic, Bold Italic)
  • Comic Sans MS (Bold)
  • Courier New (Bold, Italic, Bold Italic)
  • Georgia (Bold, Italic, Bold Italic)
  • Impact
  • Times New Roman (Bold, Italic, Bold Italic)
  • Trebuchet (Bold, Italic, Bold Italic)
  • Verdana (Bold, Italic, Bold Italic)
  • Webdings

Дээрх жагсаалтад бидний сайн мэдэх Tahoma фонт дутуу байгааз? Цэвэрхэн, үзэмж сайтай фонт байгаам, тиймдээ ч Виндовзын нүүр царай болж байдаг биз. Үүнийг суулгая.Хог тарихгүйн үүднээс татах фонтын багцыг байрлуулах хавтсыг хаа нэг эвтэйхэн газар үүсгэе:
cd && cd Desktop && mkdir tahoma && cd tahoma

Microsoft-ийн сайтаас tahoma фонтыг багцыг өнөө үүсгэсэн хавтастаа татъя:
wget http://download.microsoft.com/download/ie6sp1/finrel/6_sp1/W98NT42KMeXP/EN-US/IELPKTH.CAB

Ингээд татсан багцаа задлая:
cabextract IELPKTH.CAB
IELPKTH.CAB: WARNING; possible 5592 extra bytes at end of file. Extracting cabinet: IELPKTH.CAB extracting langinst.exe extracting advpack.dll extracting csseqchk.dll extracting tahoma.ttf extracting tahomabd.ttf extracting C_874.NLS extracting CHARSET.DAT extracting CP_874.NLS extracting TH.INF extracting kbdth0.kbd extracting kbdth1.kbd extracting kbdth0.dll extracting kbdth1.dll extracting unTH.INF

All done, no errors.


*.ttf өргөтгөлтэй файлуудыг системийн фонт хавтас доторхи msttcorefonts руу хуулъя(sudo эрх хэрэгтэй):
sudo cp *.ttf /usr/share/fonts/truetype/msttcorefonts/

OS-т суусан фонтуудыг дахин ачаалснаар бид зорьсондоо хүрлээ:
fc-cache -fv

/home//Desktop/tahoma хавтас одоо хэрэггүй тул устгахад болно:
rm -r /home//Desktop/tahoma эсхүл cd .. && rm -r tahoma

За ингээд л боллоо до. Gnome GUI-н фонтыг Tahoma болгоод нэг үзээрэй, гөө мөн эвхэйхэн харагдана шүү. System->Preferences->Appearance->Fonts дотор Application, Document, Desktop, Window title фонтуудыг Tahoma болговол дараахи дүр зураг харагдах вий.


Линуксыг дэлгэрүүлцгээе

Линукс болон Юниксийг хэрэглэж эхэлсэн маань 2002 он байлаа. Эргээд бодоход цөөн хүнийг Линукс хэрэглэгч болоход нь бага ч болов нөлөөлсөн юм болов уу. Анх ажлынхаа компьютер дээр зөвхөн линукс суулгачихаад нэг л солгой санагдаад байж билээ. Гадаад үйлчлүүлэгч рүүгээ линукс дээр хийсэн баримтаа MSOffice формат руу хөрвүүлж явуулаад байсан чинь нэг өдөр, -Чиний хийсэн баримтыг энд онгойлгохоор япон оффис гацаад байна гэж чих дэлсээд, бөөн асуудал болж билээ. Одоо бол юм хөгжөөд тиймэрхүү асуудал бараг үгүй болжээ. 2 жилийн дараа нэг л мэдэхэд компанид маань линукс хэрэглэдэггүй хүн бараг байхгүй болж, виндовсгүй ажлын компьютерүүд ч нилээн олшров. Компаний дэргэдэх мэргэжлийн сургууль бүх компьютер дээрээ линукстайгаар хичээлээ эхлэлээ, оюутнууд маань юникс дээр А, Б -гээ үзсэн юм. Энэ бүгдэд бага ч болов нөлөөлсөн гэж бодохоор таатай.

Энэ намар Японд магистрантурт сурахаар ирлээ. Энд бас линуксын үр тарьж амжсаан. 2 Монгол оюутанд суулгаж өгөөд байтал 1 Вьетнам оюутан бас линукс суулгачихсан юм асууж байна.

Линукс үйлдлийн систем маань хурдтай хөгжиж байнаа. Хамгийн их драйверийг багтаасан kernel бол Linux. Түүнийг амилуулж байгаа GNU төвт үй олон програм хангамжууд сайжруулагдсаар, хөгжсөөр...

Хэрэв Линукс хэрэглэдэг бол ойр тойрныхоо хүмүүст дэлгэрүүлж, сурахад нь туслаж дэмжээрэй.