Multiple OSes in the one host

Зиак, линуксчидэд энэ өдрийн мэнд.
Тэгэхээр ажлын нөхцөл шаардлага энэ тэрээс болж ихэнхи админууд үндсэн системээ Виндовсоор авч байгаа байх. Бяндоовз (Windows) дээр ч тэгээд тоглоом, өргөн хэрэглээний янз бүрийн программуудаар баялаг л даа.
Гэхдээ линукс систем дээр зарим нэг зүйл турших, тестлэх гээд шаардлагатай үед physical -аар дахин Linux хост суулгах хэрэгтэй болдог. Эдгээр хооронд Dual Boot-ээр шилжинэ. Линукс, Windows-ын хооронд шилжихийн тулд дахин дахин компьютерээ унтрааж, асаана. Түвэгтэй л дээ.

Тэгвэл Линукс системээ virtual host хэлбэрээр үүсгэчихвэл Windows дотроосоо л ачаалж, унтрааж болно. Мөн хэдэн ч ийм virtual host үүсгэсэн таны дур. Таньд санал болгох программууд гэвэл:

- VMware Workstation

Үүнийг та Unix, Linux, Windows Server, DOS, Netware гээд системүүдийг виртуалаар үүсгэх бол ашиглахад тохиромжтой. Найдвартай, алдаа багатай ажилладаг болохоор би ашигладаг (Гэхдээ crack-дсан байгаа л даа :D )
Виртуал хост руу орохдоо дэлгэц дээр нь товшиход орно, гарахдаа Ctrl+Alt хослолоор үндсэн систем руу шилжинэ.










-Microsoft Virtual PC 2007

M$ -аас гарсан тул энэ нь зөвхөн Windows системийг виртуалаар үүсгэнэ. Үүнийг би XPe SP2 (XP Embedded) судалгаанд ашиглаж байгаа.
Үндсэн системээс виртуал хост руу орохдоо дэлгэц дээр нь товшиход орно, гарахдаа Alt (Right) дарж гарна.

Дээрхи 2 програм үндсэн системийн төхөөрөмжүүдийг виртуаль систем руу оновчтойгоор хуваалцаж (share) өгснөөр виртуал систем тань яг л бодит системтэй адил л ажиллана. Та файл, хавтас share хийж, ftp http mail bind гээд network service-үүд ч ажиллуулж болно.

Сис админ таны ширээний программууд дотор байх ёстойгуудын нэг мөн.
За ингээд амжилт хүсьЕ!

20 comments:

  Ochko

October 26, 2008 at 11:29 PM

Эсвэл Линукс дээрээ виндөвс суулгаж болно. Би нэг програм ашиглах шаардлагатай болчихоод Линукс дээрээ VMWare суулгаж байгаад дотор нь Виндөвс суулгацан.

  xvv

November 12, 2008 at 12:49 AM

dualboot-ээр суулгачихаад. Бас тэрнийгээ шууд windows, эсвэл linux дээрээсээ virtual PC хэлбэрээр дуудаж болно. Restart хийлгүйгээр дээрх програмуудаас ашиглаад.
Би урьд нь vmware хэрэглэдэг байсан. Анхны тохиргоо нь нэлээн ярвигтай. Одоо Virtualbox хэрэглэж байгаа. Маш амархан :D Бас арай хөнгөн хурдан ч ажиллаад байх шиг санагдаад байгаа.

  Battur Sanchin

November 12, 2008 at 2:13 AM

Линукс машин дээр Windows OS ачаалахад VirtualBox их зүгээр юм билээ, арай хурдан санагдаад гэж хүүгийн хэлдэг ер нь үнэний хувьтай шүү. Хоёр OS хоорондоо файл солилцох боломжтой, сүлжээний диск байдлаар жижиг тохиргоо хийгээд л болчих юм билээ.

  Ochko

November 12, 2008 at 2:20 AM

VirtualBox чинь опэссоорс юм уу. Туршиж үздэг хэрэг ээ

  xvv

November 12, 2008 at 5:34 AM

2 янзын лицензтэй байгаа. Open Source нь болохоор USB ерөөсөө болдоггүй юм шиг байсан шүү. Судлаад үзээрэй. Нөгөөх нь болохоор хувийн хэрэглээнд бол үнэгүй хэрэглэж болно. Бусад зорилгоор хэлэх бол бас төлбөр төлдөг юм шиг байна лээ.
Гэхдээ бас л USB -ээ идэвхижүүлэхдээ permission энэ тэрийг нь нэг жоохон тохируулдаг. Гэхдээ vmware-ээсээ аль аль талаараа арай л илүү юм шиг санагдаад байгаа :)

  xvv

November 12, 2008 at 5:42 AM

хэлэх=хэрэглэх... :) Алдчихсан байна.

  Эрдэнэпүрэв

November 13, 2008 at 6:24 AM

Миний хувьд UBUNTU 8.10 -дээрээ XP -ийг Virtualbox ашиглаж суулгасан. Эхлээд суулгахад туршлаггүйдээд USB -оролтгүйг нь суулгачихаж тэгээд GOOGLE -ахын хэлснээр USB -тэй Virtualbox -ийг дараах линкийн дагуу суулгаж үзлээ.
http://www.ubuntu1501.com/2007/12/installing-virtualbox-with-usb-support.html
Хоёр үйдлийн системтэй гоё байнаа. Нэмж хэлэхэд 4GB -ийн флаш дээр UBUNTU -г суулгаад хаа дуртaй газраа дурын РС -ээсээ F12 -оороо дарж флаш-наасаа боот эхлэхийг заагаад л зөөврийн үйлдлийн системтэй яваад байж болно.

  Анхаа

November 13, 2008 at 6:55 AM

Энэ VirtualBox зүгээр юм таалагдлаа. Суулгачихсан. Харин Vista гаа партишинаас нь эхлүүлэж чаддаггүй ээ. Харин XP суулгачихсан. Дажгүй л ажиллаж байна.

  xvv

November 13, 2008 at 9:05 AM

http://blarts.wordpress.com/2007/12/06/how-to-run-virtualbox-using-a-physical-partition-using-ubuntu-feisty-fawn/

Энэ зааврын дагуу хийгээд шууд вистагаа дуудчих. Андуураад Ubuntu-аа ачааллаж балрах гээд байдаг учир нэг шууд windows партишионоосоо бүүт уншдаг флоппи имэйж бэлдээд биос руу нь орж байгаад байнга флоппиноос эхлүүлэхээр сонгоод бла бла... ;)

  Эрдэнэпүрэв

November 13, 2008 at 9:34 PM

Нээрээ UBUNTU дээр virtualbox ашиглаж XP үйлдлийн систем суулгасны дараагаар XP үйлдлийн систем дэлгэцийн дунд жижигхэн гадаад байвал доорх add-on:

innotek virtualbox Guest Additions 1.5.6

хувилбар болон үүнээс дээшхи хувилбаруудыг нь нэмэлтээр XP үйлдлийн системдээ суулгаарай. Энэ адд-он -ийг суулгасаны дараагаар XP үйлдлийн систем дэлгэцэнд бүрэн томоор харагдах боломжтой болно. Тэгээд л Virtualbox -ийнхоо hostbutton -г F -тэй хамт дараад хоёр үйлдлийн систем хооронд full screen -ээр шилжээд байна даа. Анхаарал тавиж уншисанд баярлалаа.

  xvv

November 13, 2008 at 11:59 PM

Guest Additions-ыг зүгээр Virtual PC-ээ нээж байгаад л Device->Install Guest Additions гээд л суулгалт эхэлдэг шүү дээ.

  Ochko

November 14, 2008 at 12:07 AM

VirtualBox дээр USB жаахан асуудалтай байна аа. VMWare дээр Unity гэж гоё функц байдаг.

  Badka

November 14, 2008 at 1:55 AM

Та нар бие биенийхээ мессенжер id-г авах хэрэгтэй юм байна даа

  xvv

November 14, 2008 at 2:12 AM

Мессенжерээр ярьсан яриаг дараа нь ийм асуудалтай тулгарсан хэн нэгэн нь гүүглдээд олж уншиж чадахгүй шүү дээ ;)

  xvv

November 14, 2008 at 2:13 AM

This comment has been removed by the author.
  xvv

November 14, 2008 at 2:59 AM

Шууд дискнээс Windows-өө дуудах нь арай удаан байх шиг байна шүү... Виртуал диск үүсгээд дахиж нэг ХР суулгаад хэрэглэсэн чинь тэгж мэдрэгдэж байна...

  Unknown

November 26, 2008 at 2:29 AM

Хэрэв VMWare ашиглаж байгаа бол хийсвэр үйлдлийн систем дээрээ VMWare Tools-ийг нь суулгачихвал товч дарж шилжих шаардлагагүй болж, хулганы заагчийн цаад талд байгаа үйлдлийн систем нь шууд идэвхждэг юм.

  Эрхэмээ

November 30, 2008 at 1:42 AM

Хэхэ. Манайхан ч энэ хэрэглээгээр нилээд туршлагатай болсийм байна. Би одоо хүртэл windows-ыг master, linux ыг slave OS хэлбэрээр ашигладаг. Линуксыг сервертээ л их ашиглаж байсын. Тэр виртуалбоксыг чинь нэг туршаад үзнээ. Laptopны хард диск дүүрчээд нэмж юу ч суургаж чаддаггүй. Виртуалаараа win2k8 server, xp embedded, debian ашиглаж байна

  Эрхэмээ

November 30, 2008 at 1:46 AM

Нээрээ та нараас асуух зүйл байна. ext3 ubuntu дээр манай дүү хэрэгтэй зүйлтэй / partition -аа санаандгүй устгаад дахиад шинийг үүсгэчихэж. Дараа нь тэр partition-аа ч дахиад устгачихаж. хэхэ. Одоо тэгээд файлуудаа сэргээх ямар арга байна. Эхлэн суралцагч болохоороо гэнэдсэн хэрэг л дээ. Миний хувьд нөөцөө байнга авдаг тул сэргээх шаардлага гарч байсангүй.

  Gobi

December 13, 2008 at 8:28 PM

Windows-ийг мастер OS-р бусдыг нь slave OS-р хэрэглэнэ гэдэг бол мэдээж хамгийн найдваргүй сонголт. Linux хичнээн найдвартай байлаа гээд найдваргүй үйлдлийн систем дотор аваачаад суулгачвал ямар ч утгагүй санагддаг. Тиймээс хэрэв Windows ашиглахаар бол Linux дотороо суулгах нь мэдээж оновчтой болох юм.