Ubuntu -ийн grub сэргээх

Манай мэргэжилийн ихэнх хүмүүс компьютер дээрээ Windows, Linux гэсэн 2 үйлдлийн систем суулгачихаад ажилладаг болж байна.
Би өөрөө ч Windows, Ubuntu 2-ийг суулгачихсан.

Нэг өдөр Windows -оо дахин суулгах хэрэг гарав / Windows маань жоохон тэнэгтэж эхэлсэн нь тэр /.
Ubuntu -руугаа яаж буцаж орох вэ гэдэг асуудал тулгарав. / Ubuntu-г дахин суулгаж, орчингоо бэлдэх ажилаас залхуурав. /

Google ахаас асуусан чинь хэд хэдэн линк өгөв. Тэгсэн нэг л бишээ. Ажилийнхаа нэг хүнээс асуусан чинь нэг линк өглөө.

Тэр нь таалагдав. Ингээд Та бүхэнтэй ч хуваалцъя гэж бодлоо.

Алхам алхамаар сийрүүлэв:
1. Ubuntu -ийнхээ Live CD-г уншуулна.
2. Terminal нээнэ.
3. $sudo grub
4. grub> find /boot/grub/stage1
5. grub> root (hd0,1)
6. grub> setup (hd0)
7. grub> quit
8. Компьютерээ дахин ачааллана

Ингээд л болоо.

Халууцаж байна уу, чи минь

Тийм ээ, ойрдоо халуун байна. Тооцоолуурын ард суугаа би халууцаж байхад төмөр хайрцаг дотор байгаа cpu, диск эд нар халууцах нь мэдээж.

Өнөөдөр нэг хуучивтар тооцоолуур дээр линукс чөмөг компайл хийсэн чинь гэнэт таг болчихов оо. Хэт халуунд хэт ачаалалтай ажиллуулснаас болоод халууцаж, ухаан алдаж унасан нь тэр байж. Компьютерээ ухаан алдаж унахаас нь өмнө амраах хэрэгтэй. Ингээд нэтээс хайсны дүнд дараах 2 програм байдгийг оллоо.

  • lm-sensors : CPU ний төлөв байдлыг мэдэрдэг
  • hddtemp : Хатуу дискний халууныг хэмждэг
Энэ хоёрыг суулгасны дараа хүссэн үедээ:

$ sensors
w83697hf-isa-0290
Adapter: ISA adapter
VCore: +1.26 V (min = +0.13 V, max = +0.26 V) ALARM
+3.3V: +3.31 V (min = +0.99 V, max = +2.06 V) ALARM
+5V: +5.05 V (min = +1.88 V, max = +3.82 V) ALARM
+12V: +11.92 V (min = +0.79 V, max = +0.00 V) ALARM
-12V: -1.75 V (min = -10.96 V, max = -13.51 V) ALARM
-5V: -1.88 V (min = -6.10 V, max = -7.71 V) ALARM
V5SB: +5.51 V (min = +6.45 V, max = +1.08 V) ALARM
VBat: +3.28 V (min = +0.02 V, max = +0.77 V) ALARM
fan1: 4326 RPM (min = 2481 RPM, div = 8)
fan2: 0 RPM (min = 42187 RPM, div = 8) ALARM
temp1: -48°C (high = +65°C, hyst = -126°C) sensor = thermistor
temp2: +44.5°C (high = +120°C, hyst = +115°C) sensor = diode
alarms:
beep_enable:
Sound alarm enabled
$ hddtemp /dev/sda
/dev/sda: SAMSUNG HD080HJ: 49°C

-гээд системийнхээ төлөвийг хараад байж болно. Мөн GNOME дээр бол sensors-applet, KDE дээр kensors ийг суулгачихвал байнга системийн төлөв харагдаад амар юм байна. Миний хатуу диск целсийн 50 хэм орчим, CPU маань 45 хэм орчимтой л байна. Халууцаж л байгаа хэрэг.

Халууцаж байгаа нь тодорхой болчихоод юм хийхэд хэцүү болж ирвэл хуучин сэнсийг нь солих, тэгээд нэмэргүй бол нэмэлт сэнс тавих замаар тооцоолуураа сэрүүцүүлэхээс аргагүй болох нээ.

Холбоос:
  • http://www.debian-administration.org/articles/327

Линуксын дискийг хувилах

Саяхан би компьютерээ солих боллоо. Шинээр үйлдлийн систэм суулгаж бүх орчиноо бэлдэхэд бараг хагас өдөр болох учраас линукстай хатуу дискээ шууд шинэ комьпютэрийнхээ хатуу диск рүү хувилахаар шийдлээ. Санаанд дараах 2 хувилбар байлаа.

  1. Шинэ хатуу дискэн дээрээ партишнууд үүсгэж байгаад хуучин дискнийхээ партишнуудыг dd командаар хуулах. Энэ арга бол баараггүй гэж санаж байлаа.
  2. Ямар нэг диск хувилдаг програм ашиглах. Хүмүүс ялангуяа виндовс суулгасан дискийн янз бүрийн програм хангамжаар хуулдаг. Жишээ нь norton ghost.
Шууд флаш дискнээс бүүт хийгээд л дискийг диск рүү хуулчихна гэж ажлын залуугийн зөвлөснөөр ghost-лохоор шийдэв.

Тулгарсан асуудал
Ghost маань миний дискийг 20 минутын дотор хувилчихлаа. Гэтэл шинэ хувилсан дискнээсээ үйлдлийн систем ачаалах үед grub ачаалагдахгүй асуудал үүсэв. Учир нь grub бол 2 хэсгээс тогтдог бөгөөд эхний хэсэг нь хатуу дискний master boot sector дээрээс ачаалагдаад дараагийн хэсгийг хатуу дискний хаа нэгтээгээс ачаалдаг билээ. Харин ghost маань тэр бүтцийг нь хадгалаагүй бололтой.

Шийдэл
dd -ээр хуулсан бол хаанаас ийм юм болохов гэж бодсон боловч grub-ийг засаж дахин суулгахаар оролдов. Шинэ дискнийхээ /boot/grub/device.map болон /etc/fstab файлуудад таарах тохиргоог хийх хэрэгтэй. Дараа нь доорх командуудыг ажиллуулна.
grub-install --recheck /dev/hdb
grub-install --root-directory=/mnt/hdb1 /dev/hdb
Энд hdb нь миний шинээр хуулбар үүсгэж байгаа диск бөгөөд тохиргооноос хамаарч hdc, sda, sdb гэх мэтээр өөр өөр байна. Шинэ дискнийхээ / партишнийг /mnt/hdb1 дээр mount хийсэн гэсэн үг. Дээрх 2 командыг ажиллуулахад жаахан удах тул гацчихлаа гэж бүү санаа зовоорой.

Ингээд л шинэ компьютэр дээрээ хардаа залгаад асаахад, бүх юм ок болсон доо.

Mastering Linux and FreeBSD.

Линакс болон БСД-ийн ялгааний талаар хүмүүс асуудаг. Аль нь сайн бэ? Юугаара ялгаатай юм бэ? Аль нь хурдан бэ? гээд л.

Миний хувьд аль алийг нь ашиглаж үзсэн цөөн хэдэн жилийн туршлагаасаа хархад өөр өөрийн давуу сул талуудтай тул дээрхи асуултад шууд таарах хариулт байхгүй ба энэ талаар олон харьцуулсан судалгаа нэтд байдаг, чухам юунд ашиглахаас л хамаарч байх шиг санагддаг.

Нэгэнт энэ хоёр системийг бид ашигладаг тул Мастеринг Линакс гэсэн энэ блогийн гарчигийг Mastering Linux and FreeBSD гэж өөрчлөх саналтай байна.

FreeBSD-ийн онцлогийн талаар доорхи Explaining BSD-ээс уншаарай.
http://www.freebsd.org/doc/en_US.ISO8859-1/articles/explaining-bsd/index.html

Мөн доорхи линкүүд сонирхолтой болж ээ.
http://www.webmasterworld.com/forum40/226.htm
http://en.wikipedia.org/wiki/Comparison_of_operating_systems

Windows -ийн NTFS, FAT форматтай хатуу дискийг Linux -руу оруулах /Mount хийх/

Нэг компьютер дээрээ 2 төрлийн үйлдлийн системтэй / Windows, Linux / хүмүүс Linux дээр ажиллаж байхдаа Windows -дээрх файлуудаа харах эсвэл авах хэрэг их гардаг. Надад ч бас ийм тохиолдолд гарсан бөгөөд үүнийг шийдэхийн тулд Google-ээс хайгаад дараах алхамуудыг зааж өглөө.

  1. Та Кернелийн kernel-ntfs-2.*.rpm update-ийг татаж авах хэрэгтэй / Эндээс авч болно/, эсвэл консолоо нээгээд root хэрэглэгчээрээ ороод дараах командыг бичнэ: yum install fuse fuse-libs ntfs-3g ntfsprogs ntfsprogs-gnomevfs
  2. /mnt хавтас дотор шинээр нэг хавтас үүсгэх хэрэгтэй жишээ нь Win_C
  3. Дараа нь консол-руугаа root хэрэглэгчээр ороод дараах командыг бичнэ:
    1. NTFS системтэй бол: mount /dev/hda1 /mnt/Win_C -t ntfs -rw
    2. FAT системтэй бол: mount /dev/hda1 /mnt/Win_C vfat -rw
  4. Одоо /mnt/Win_C хавтасруугаа орвол Windows -диск доторх өгөгдлүүд харагдах бөгөөд та хэрэгтэй зүйлүүдээ авах боломжтой болохоос гадна дээр нь бичиж болно.
Энэ арга нь түр зуурынх бөгөөд дахин ачаалласны дараа та дээрх командыг дахин хийх хэрэгтэй болно. Ингэхгүйн тулд та дараах тохиргоог хийх хэрэгтэй
  1. Консол-оо нээгээд root хэрэглэгчээрээ орно
  2. nano /etc/fstab командыг бичнэ
  3. Гарч ирсэн цонхон дээр дараах мөрийг оруулна: /dev/hda1 /mnt/Win_C vfat rw,umask=0000,uid=500,gid=fedora 0 0
uid=500 - таны өөрийн хэрэглэгчийн дугаар
gid=fedora - таны бүлгийн нэр

Та бүхэнд амжилт хүсье

Remote desktop

Unix, Linux орчноос Windows-ийн десктоп руу хэрхэн холбогдох вэ?

Би Виндовс машиныг зайнаас удирдах үедээ www.rdesktop.org -ийг ашигладаг.
VNC нь дэлгэцийг зурган байдлаар дамжуулдаг тул хурд, респонс жоохон
муу байдаг. Ялангуя хурд муу орчинд ажиллахад илт мэдэгддэг.

Харин энэ рдесктоп нь Виндовсийн өөрийх нь "Remote Desktop Protocol"
-ийг ашигладаг тул хурд сайн санагдсан.
Өөр нэг давуу тал нь Виндовстой машин дээр ямар нэг нэмэлт прг суулгах
шаардлагагүй. Виндовсд өөрт нь байдаг Ремот Десктоп-ийг идэвхижүүлэхэд
л хангалттай.

RPM ээр инсталл суулгах

Би үйлдэлийнхээ системийн солиод удаагүй байтал өмнө нь хэрэглэж байсан янз бүрийн жижиг жижиг багажуудаа хэрэглэх шаардлага гарав. Линукс-д зориулсан хувилбарыг нь татаж аваас суулгах гэсэн янз бүрийн сонин сонин RPM үүд нэхээд. Бас л гоогле ахаас шалгаагаад сууж байсан чинь янз бүрийн forum дээрхи бичлэгүүдийг л гаргаж ирээд байдаг. Тэр бичлэгүүд дээрх нь ерөнхийдөө төстэй. RPM хайдаг сайтуудаас тэгж хай ингэж хай гэсэн зааварууд байгаад байна. Тэр сайтаас нь хайсан байна аа. RPM ээс гадна бас .so файлуудын version буруу байна гэсэн алдаа бас их гардаг юм билээ.

http://rpmfind.net/

Шэлээр чатлахуй

Юникс төрлийн сервэр компьютер лүү хэд хэдэн хүн хандаж ажиллаж байх тохиолдолд хэн нэг нь бусаддаа мессеж дамжуулахад шелл байхад л хангалттай.

wall -командаар бүх холбогдсон байгаа терминалуудын командын мөр лүү текст бичнэ. Гэхдээ мэдээж эрх хэмжээндээ захирагдаж таарна, root хэрэглэгч рүү энгийн хэрэглэгчийн мессеж очихгүй байж магадгүй, хэрэв тийм бол тохируулах шаардлагатай.

#wall
=============Ochiroo================

AHXAAP!

Server restart hiih shaardlagatai bolloo.

===================================

-гэж бичээд Ctrl+D буюу файлын төгсгөл тэмдэгтийг оруулмагц бусад хэрэглэгчийн терминалууд дээр:

=============Ochiroo================

AHXAAP!

Server restart hiih shaardlagatai bolloo.

===================================

-гэсэн зүйл харагдах болно.

Эсвэл дээрх тэкстийг файлд хадгалчихаад байн байн хэрэглэж байж болно. Тэгвэл:
wall server-restart-needed.txt
-гээд мэссеж явуулчихна гэсэн үг юм. wall -гэдэг нь write all -гэсэн үгний товчлол бөгөөд бүх хэрэглэгчидийн терминал руу текст бичнэ гэсэн билээ. Зөвхөн нэг хэрэглэгчид мессеж илгээмээр бол write командыг ашиглана. Энэ команд дараах хэлбэртэй
write username terminal
Энд хэрэглэгчийн нэр түүний холбогдсон терминал 2 ийг оруулдаг учир нь зарим хэрэглэгч ийн нэрээр олон терминалаас холбогдсон байж болох учраас тэр. Хэн хэн ямар ямар терминалаас холбогдсоныг харахдаа w командыг ашиглаж болно. Жишээ нь :

ochiro@server51:~$ w
12:02:26 up 1 day, 30 min, 4 users, load average: 0.42, 0.29, 0.30
USER TTY FROM LOGIN@ IDLE JCPU PCPU WHAT
root pts/0 :0.0 Wed11 14:09m 1.92s 1.17s ssh orm@10.0.0.
baldan pts/1 :0.0 11:00 10.00s 0.18s 34.22s terminal
ochiro pts/2 :0.0 12:02 0.00s 0.12s 0.00s w
ochiro@server51:~$ write baldan pts/1
Tsaindaa garah yy?
ochiro@server51:~$
-гэхэд baldanгийн терминал дээр:
baldan@server51:~$
Message from ochiro@ws51 on pts/2 at 12:02 ...
Tsaindaa garah yy?
EOF
-гэж гарч ирэх юм.

Нэг зүйл анхааруулахад шэлээр чатлахыг зайлшгүй хэрэгтэй л биш бол хэрэглэхгүй байвал зүгээр. Юм хийж байхад чинь гэнэтхэн бичиж байгаа командын дундуур эсвэл лог файлын мөрөн дундуур хэн нэгний мессеж орж ирээд байвал таатай байхгүй шүү дээ.

Линукс цөмийг компайлдах

Линукс цөмийг дахин компайл хийснээр 1) хэрэглэгдэхгүй драйвер, модулиуд хасагдах, 2) тохиргоонуудыг өөрийн машинд яг тааруулж сонгох боломжтой болно. Ерөнхий байдлаар компайл хийгдсэн линукс цөм 21 мегабайт хэмжээтэй байсан бол, миний хувьд өөрийн машинд тааруулан хөрвүүлснээр 7 мегабайт хэмжээтэй болсон юм. Ингэснээр анх асаахад ачаалагдах хурд багассанаас гадна, ердийн ажиллагаа ч мэдэгдэхүйц хурдан шуурхай болсон байна. Энэ зааварт бичсэний дагуу ubuntu дээр линукс цөмийн 2.6.20 хувилбарыг хөрвүүлэв.
Харин menuconfig дээр хуучин тохиргооны файлаа ашиглалгүйгээр өөрөө шинэ тохиргоо үүсгэсэн болно. Ингэж компайлдахад 30-40 минут зарцуулагдаж байна лээ. Санаснаас хурдан байсан шүү.

Linux ийн GNU Java-g солих

Надад нэг асуудал тулгарч байсан юм. Java-г аа суулгах гэд хэдэн цаг
fedora-г дөнгөж Java гээд үзсэн чинь GNU ийн жава ажилаад байдаг юм байна. JDK1.6 татаж аваас суулгаад нэмэр байдаггүй Баахан л суулгаад байдаг системийн тохиргоонд JAVA_HOME оо заагаад өгдөг ч бас сайн нөлөөлдөггүй. Бүр /usr/bin/java гэхээд тэр GNU java ажиллаад болдоггүй. Энэ Java нь болхоор Eclipse дээр байгаа EUC_JP кодчилолтой файлыг засварлаад хадгалах гэхээр "Ийм кодчилол байхгүй" гэсэн алдаа өгөөд байсан юм. Бөттөр сангаас асуусан Java гаа суулга аа гээд байдаг би баахан суулгачихаад байхад нэмэр байхгүй. Тэгээд аргагүй Google ахаас асуулаа. Нэг хаяг өгч байна. Энэ хаяг дээр гайгүй зааварууд байна аа.

Хэдхэн алхамаар л суулгах юм билээ.
Эхлээд ямар Java ажиллаж байгааг шалгаарай.

[root@ankhbayar Ankhbayar]# java -version
java version "1.4.2"
gij (GNU libgcj) version 4.1.1 20070105 (Red Hat 4.1.1-51)

Copyright (C) 2006 Free Software Foundation, Inc.
This is free software; see the source for copying conditions. There is NO
warranty; not even for MERCHANTABILITY or FITNESS FOR A PARTICULAR PURPOSE.

GNU java ажиллаж байна.

1. Жавагаа татаж аваад jdk-6-linux-i586-rpm.bin ийг татаж авна.

2. Хандах эрхийг нь солино. Ажиллах эрхтэй болгоно. chmod +x jdk-6-linux-i586-rpm.bin

3. su коммандаар root хэрэглэгч рүүгээ шилчинэ.

4. ./jdk-6-linux-i586-rpm.bin ээ ажиллуулана.

5. Жавага нэг шалгачихад гэмгүй шүү. дахиад GNU Java байвал
/usr/sbin/alternatives --install /usr/bin/java java /usr/java/jdk1.6.0/bin/java 2

гэсэн коммандыг өгнө.

6. Дараа нь
/usr/sbin/alternatives --config java
гэхээр
There are 2 programs which provide 'java'.



Selection Command

-----------------------------------------------

* 1 /usr/lib/jvm/jre-1.4.2-gcj/bin/java

+ 2 /usr/java/jdk1.6.0/bin/java



Enter to keep the current selection[+], or type selection number:



Үүн дээр нь сүүлд суулгасан Java буюу 2 ийгоо сонгоод л болно.
Үүний дараа Java аа шалгаатай.
[root@ankhbayar Ankhbayar]# java -version

java version "1.6.0"

Java(TM) SE Runtime Environment (build 1.6.0-b105)

Java HotSpot(TM) Client VM (build 1.6.0-b105, mixed mode, sharing)

Цааш нь javac, javaws үүдээ бас дээрхи 5, 6 -р алхамын дагуу засаарай.

7. Firefox дээрхи java plug-in ийг засахдаа
sudo ln -s /usr/java/jdk1.6.0/jre/plugin/i386/ns7/libjavaplugin_oji.so /usr/lib/mozilla/plugins/libjavaplugin_oji.so
гээд засчина.

Ашигласан холбоосууд
  1. www.google.mn
  2. http://www.fedoraitalia.org/modules/newbb/viewtopic.php?topic_id=12519&post_id=60102
  3. http://java.sun.com/javase/downloads/index.jsp
  4. http://java.sun.com/javase/6/webnotes/install/index.html

Анхны бичлэг

Linux төрлийн үйлдлийн системийг ашиглах болсноос хойш бараг сар хагасын хугацаа өнгөрчээ. Эхний өдрөөс эхлээд л таалагдсан гэж ярихгүй ч, өдөр өнгөрөх тусам үр өгөөж, хүч чадлаа мэдрүүлсээр байна. Ажлыг хөнгөвчилөх, автоматжуулах үйлд тун гаргуун хөрс суурь юм аа гэдэгтэй уншигч та яриангүй санал нийлэх биз ээ.

Системийг өөрийг нь суурилуулахаас эхлүүлээд, програм нэмж суулгах, ашиглах, өөрт шаардлагатай сервисийн тохиргоо хийх, шелл, системийн програмчлал, төрөл бүрийн кластеруудуудыг зохион байгуулах мэтийн ажилд бидний мэддэг болоод мэддэггүйн хүрээ тэмээ ямаа мэт ялгаатай байна уу да. Гэсэн хэдий ч хүчтэй шунал, хүсэл тэмүүллээр нэлээдгүй сорил бэрхшээлийг даваад гарсан тул энэ бүх зүйлээ ноороглон үлдээж, ирээдүйн линукс мастеруудын үйл хэрэгт дэм болъё уу гэсэн халуун санаа өвөрлөн, зэвсэг нэгт ахан дүүс бид нэгдлээ.

Системийг ашиглах явцад гарсан сорил, давсан шийдлээ энэхүү дэвтэрт бичээд явцгаая. Олны хүч, оломгүй далай. Сайн үйлс бүхэн дэлгэрэх болтугай!