Халууцаж байна уу, чи минь

Тийм ээ, ойрдоо халуун байна. Тооцоолуурын ард суугаа би халууцаж байхад төмөр хайрцаг дотор байгаа cpu, диск эд нар халууцах нь мэдээж.

Өнөөдөр нэг хуучивтар тооцоолуур дээр линукс чөмөг компайл хийсэн чинь гэнэт таг болчихов оо. Хэт халуунд хэт ачаалалтай ажиллуулснаас болоод халууцаж, ухаан алдаж унасан нь тэр байж. Компьютерээ ухаан алдаж унахаас нь өмнө амраах хэрэгтэй. Ингээд нэтээс хайсны дүнд дараах 2 програм байдгийг оллоо.

  • lm-sensors : CPU ний төлөв байдлыг мэдэрдэг
  • hddtemp : Хатуу дискний халууныг хэмждэг
Энэ хоёрыг суулгасны дараа хүссэн үедээ:

$ sensors
w83697hf-isa-0290
Adapter: ISA adapter
VCore: +1.26 V (min = +0.13 V, max = +0.26 V) ALARM
+3.3V: +3.31 V (min = +0.99 V, max = +2.06 V) ALARM
+5V: +5.05 V (min = +1.88 V, max = +3.82 V) ALARM
+12V: +11.92 V (min = +0.79 V, max = +0.00 V) ALARM
-12V: -1.75 V (min = -10.96 V, max = -13.51 V) ALARM
-5V: -1.88 V (min = -6.10 V, max = -7.71 V) ALARM
V5SB: +5.51 V (min = +6.45 V, max = +1.08 V) ALARM
VBat: +3.28 V (min = +0.02 V, max = +0.77 V) ALARM
fan1: 4326 RPM (min = 2481 RPM, div = 8)
fan2: 0 RPM (min = 42187 RPM, div = 8) ALARM
temp1: -48°C (high = +65°C, hyst = -126°C) sensor = thermistor
temp2: +44.5°C (high = +120°C, hyst = +115°C) sensor = diode
alarms:
beep_enable:
Sound alarm enabled
$ hddtemp /dev/sda
/dev/sda: SAMSUNG HD080HJ: 49°C

-гээд системийнхээ төлөвийг хараад байж болно. Мөн GNOME дээр бол sensors-applet, KDE дээр kensors ийг суулгачихвал байнга системийн төлөв харагдаад амар юм байна. Миний хатуу диск целсийн 50 хэм орчим, CPU маань 45 хэм орчимтой л байна. Халууцаж л байгаа хэрэг.

Халууцаж байгаа нь тодорхой болчихоод юм хийхэд хэцүү болж ирвэл хуучин сэнсийг нь солих, тэгээд нэмэргүй бол нэмэлт сэнс тавих замаар тооцоолуураа сэрүүцүүлэхээс аргагүй болох нээ.

Холбоос:
  • http://www.debian-administration.org/articles/327