Линуксын дискийг хувилах

Саяхан би компьютерээ солих боллоо. Шинээр үйлдлийн систэм суулгаж бүх орчиноо бэлдэхэд бараг хагас өдөр болох учраас линукстай хатуу дискээ шууд шинэ комьпютэрийнхээ хатуу диск рүү хувилахаар шийдлээ. Санаанд дараах 2 хувилбар байлаа.

  1. Шинэ хатуу дискэн дээрээ партишнууд үүсгэж байгаад хуучин дискнийхээ партишнуудыг dd командаар хуулах. Энэ арга бол баараггүй гэж санаж байлаа.
  2. Ямар нэг диск хувилдаг програм ашиглах. Хүмүүс ялангуяа виндовс суулгасан дискийн янз бүрийн програм хангамжаар хуулдаг. Жишээ нь norton ghost.
Шууд флаш дискнээс бүүт хийгээд л дискийг диск рүү хуулчихна гэж ажлын залуугийн зөвлөснөөр ghost-лохоор шийдэв.

Тулгарсан асуудал
Ghost маань миний дискийг 20 минутын дотор хувилчихлаа. Гэтэл шинэ хувилсан дискнээсээ үйлдлийн систем ачаалах үед grub ачаалагдахгүй асуудал үүсэв. Учир нь grub бол 2 хэсгээс тогтдог бөгөөд эхний хэсэг нь хатуу дискний master boot sector дээрээс ачаалагдаад дараагийн хэсгийг хатуу дискний хаа нэгтээгээс ачаалдаг билээ. Харин ghost маань тэр бүтцийг нь хадгалаагүй бололтой.

Шийдэл
dd -ээр хуулсан бол хаанаас ийм юм болохов гэж бодсон боловч grub-ийг засаж дахин суулгахаар оролдов. Шинэ дискнийхээ /boot/grub/device.map болон /etc/fstab файлуудад таарах тохиргоог хийх хэрэгтэй. Дараа нь доорх командуудыг ажиллуулна.
grub-install --recheck /dev/hdb
grub-install --root-directory=/mnt/hdb1 /dev/hdb
Энд hdb нь миний шинээр хуулбар үүсгэж байгаа диск бөгөөд тохиргооноос хамаарч hdc, sda, sdb гэх мэтээр өөр өөр байна. Шинэ дискнийхээ / партишнийг /mnt/hdb1 дээр mount хийсэн гэсэн үг. Дээрх 2 командыг ажиллуулахад жаахан удах тул гацчихлаа гэж бүү санаа зовоорой.

Ингээд л шинэ компьютэр дээрээ хардаа залгаад асаахад, бүх юм ок болсон доо.

0 comments: