Mastering Linux and FreeBSD.

Линакс болон БСД-ийн ялгааний талаар хүмүүс асуудаг. Аль нь сайн бэ? Юугаара ялгаатай юм бэ? Аль нь хурдан бэ? гээд л.

Миний хувьд аль алийг нь ашиглаж үзсэн цөөн хэдэн жилийн туршлагаасаа хархад өөр өөрийн давуу сул талуудтай тул дээрхи асуултад шууд таарах хариулт байхгүй ба энэ талаар олон харьцуулсан судалгаа нэтд байдаг, чухам юунд ашиглахаас л хамаарч байх шиг санагддаг.

Нэгэнт энэ хоёр системийг бид ашигладаг тул Мастеринг Линакс гэсэн энэ блогийн гарчигийг Mastering Linux and FreeBSD гэж өөрчлөх саналтай байна.

FreeBSD-ийн онцлогийн талаар доорхи Explaining BSD-ээс уншаарай.
http://www.freebsd.org/doc/en_US.ISO8859-1/articles/explaining-bsd/index.html

Мөн доорхи линкүүд сонирхолтой болж ээ.
http://www.webmasterworld.com/forum40/226.htm
http://en.wikipedia.org/wiki/Comparison_of_operating_systems

Windows -ийн NTFS, FAT форматтай хатуу дискийг Linux -руу оруулах /Mount хийх/

Нэг компьютер дээрээ 2 төрлийн үйлдлийн системтэй / Windows, Linux / хүмүүс Linux дээр ажиллаж байхдаа Windows -дээрх файлуудаа харах эсвэл авах хэрэг их гардаг. Надад ч бас ийм тохиолдолд гарсан бөгөөд үүнийг шийдэхийн тулд Google-ээс хайгаад дараах алхамуудыг зааж өглөө.

  1. Та Кернелийн kernel-ntfs-2.*.rpm update-ийг татаж авах хэрэгтэй / Эндээс авч болно/, эсвэл консолоо нээгээд root хэрэглэгчээрээ ороод дараах командыг бичнэ: yum install fuse fuse-libs ntfs-3g ntfsprogs ntfsprogs-gnomevfs
  2. /mnt хавтас дотор шинээр нэг хавтас үүсгэх хэрэгтэй жишээ нь Win_C
  3. Дараа нь консол-руугаа root хэрэглэгчээр ороод дараах командыг бичнэ:
    1. NTFS системтэй бол: mount /dev/hda1 /mnt/Win_C -t ntfs -rw
    2. FAT системтэй бол: mount /dev/hda1 /mnt/Win_C vfat -rw
  4. Одоо /mnt/Win_C хавтасруугаа орвол Windows -диск доторх өгөгдлүүд харагдах бөгөөд та хэрэгтэй зүйлүүдээ авах боломжтой болохоос гадна дээр нь бичиж болно.
Энэ арга нь түр зуурынх бөгөөд дахин ачаалласны дараа та дээрх командыг дахин хийх хэрэгтэй болно. Ингэхгүйн тулд та дараах тохиргоог хийх хэрэгтэй
  1. Консол-оо нээгээд root хэрэглэгчээрээ орно
  2. nano /etc/fstab командыг бичнэ
  3. Гарч ирсэн цонхон дээр дараах мөрийг оруулна: /dev/hda1 /mnt/Win_C vfat rw,umask=0000,uid=500,gid=fedora 0 0
uid=500 - таны өөрийн хэрэглэгчийн дугаар
gid=fedora - таны бүлгийн нэр

Та бүхэнд амжилт хүсье

Remote desktop

Unix, Linux орчноос Windows-ийн десктоп руу хэрхэн холбогдох вэ?

Би Виндовс машиныг зайнаас удирдах үедээ www.rdesktop.org -ийг ашигладаг.
VNC нь дэлгэцийг зурган байдлаар дамжуулдаг тул хурд, респонс жоохон
муу байдаг. Ялангуя хурд муу орчинд ажиллахад илт мэдэгддэг.

Харин энэ рдесктоп нь Виндовсийн өөрийх нь "Remote Desktop Protocol"
-ийг ашигладаг тул хурд сайн санагдсан.
Өөр нэг давуу тал нь Виндовстой машин дээр ямар нэг нэмэлт прг суулгах
шаардлагагүй. Виндовсд өөрт нь байдаг Ремот Десктоп-ийг идэвхижүүлэхэд
л хангалттай.